Powered by

ГАШУУН Ч ГЭСЭН ҮНЭН ТҮҮХ
Түүдэг гал..Хээрийн цай..Хууч яриа.. ..Хуурай гишүү шад пад дуугаран жижиг улаан очис үсэргэн шатаж.., утаа амтагдсан хээрийн цайг оочингоо, цучил хөдөлгөн нурманд булсан төмсөө хайх зуураа, одод түгсэн тэнгэр дээш хараад цээж дүүрэн амьсгал авахад өвсний үнэр ханх тавиад л..Хал үзэж хашир суусан нэгний нэгийг бодогдуулсан намуун яриаг чагнаад суух би дуртай..Энэ үед ямар
"ГАШУУН Ч ГЭСЭН ҮНЭН ТҮҮХ" цааш унших »
Мангасын орон
 Ардын ёгт үлгэр   Энд энгийн хирнээ чухал захиас байгаа түүнийг нь олж, ойлгож уншаарай.  Өвөөгийн хэлсэн үлгэр /Уул үлгэр нь толгой холбон хэлсэн сайхан хэллэгтэй байсан юм, даанч би мартаад үйл явдлыг нь хөөж бичлээ/:
"Мангасын орон" цааш унших »
Эх орон

О.Дашбалбар

Эх орон


Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны гүн таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү

ImageӨвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму

Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирсэнээс би бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ

Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босч ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтаэ мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг

Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь хүн чанар л болог ээ

Эх орны минь мөн чанар гоо сайханыг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал

Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү

 

Эх нутаг

О.Дашбалбар Миний нээсэн эх орон (эссэ)

Миний багын тєсєєллєєр эх орон бол тэнгэр, толгод хоёр байжээ. Эдvгээ он жил улирч, сайхан юм бvхэнд эх орон шингэсэн гэж би итгэдэг боллоо. Зєрж буй сайхан бvсгvйд эх орны нуугдмал дvр бий бєгєєд, тvvний хэвлийд хєдєлж эхэлсэн хvvхэд одод ертєнцтэй холбоотой, салхи шуургыг мэдэрч буй гэдэгт vл эргэлзэнэ.

"Эх нутаг" цааш унших »
(Нийт: 4)